2009-02-25

Сар шинийн мэнд дэвшүүлье!


Тэнгэрийн өнгөт цэнхэр хадгаа дэлгэн барьдаг Монгол ёс
Тэртээ холын ахан дүүстэйгээ уулзан золгодог Монгол ёс
Идээ будаагаа бялхаан билэгддэг Монгол ёс
Ихэс дээдсээ хүндлэн дээдэлдэг Монгол ёс

Хамгаас хайртай та бүхэндээ 17-р жарны Харшлагч хэмээх шороон ҮХЭР жилийн сар шинийн мэнд дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!

1 comment:

  1. Ёстой сайхан мэндчилгээ байна, баярлалаа Мийгаа. Ерөөл бат орших болтугай. Тал талаасаа баяжаад их сайхан байна аа блог маань. Баяртай байна.

    ReplyDelete