2011-12-13

Цагаан сар хурдан болоосой

Бид бүгдийн хувьд хамгийн сайхан баяр бол цагаан сар байх л даа... Энэ баяраар бид хоорондоо бэлэг солилцож, хүүхдүүдийн нар нь гартал тоглож өгнө шүү дээ. Мөн бүгд цуглацгаана. Тэгээд л 2, 3 жил уулзаагүй хүмүүс шиг хичнээн их яриа өрнүүлнэ гээч... Бас их хөгжилтэй зүйл гэвэл жаахан хүүхдүүд авьяасаа үзүүлээд л үнэхээр хөөрхөн. Түүнийг концерт гэж нэрлэнэ :). Энэ хөгжилтэй мөчөө тэсэн ядан хүлээж байя даа.............

Гоё гоё

Би бичигчээр нэмэгдлээ манайхаан :). Хамгийн жаахан бичигч хэ хэ хэ. Би зөндөө гоё зүйл бичнээ үнэлэлт дүгнэлт өгөөрэй хүмүүсээ.

2011-12-12

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
2011 оны 12-р сарын 12-ны өдөр Сайнсүрэнгийн охин мэндэллээ. Улаанбаатар хотын "Таны төлөө бид" эмнэлгийн 100 дахь хүүхэд болон мэндэлсэн. Бие эрүүл, охин. Төрөх үедээ 3,4 кг жинтэй, ... см урттай байв. Туулай жилтэй, нумын орд.

2011-11-29

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
1955 оны 11-р сарын 29-ний өдөр Хувхүүгийн Янжмаа Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг Амттай гэдэг газар мэндэлсэн. Бие эрүүл, охин. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Хонь жилтэй, хилэнцийн орд

2011-11-23

Уралдааны морь

Өнөөдөр санаандгүй сууж байгаад Гүнээгийн зургийг олж харлаа. Ээж нь сурвалжлагаа тэмдэглэсэн бололтой. Ямартай ч тэр шүлгийн уралдаанд оролцож морь болон давхисан байна. Эндээс үзнэ  үү

2011-11-19

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
2006 оны 11-р сарын 19-ний өдөр Шижирбаатарын Хан-Эрдэнэ Улаанбаатар хотын 1-р төрөхөд мэндэлсэн. Бие эрүүл, хүү. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Нохой жилтэй, хилэнцийн орд

2011-11-11

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
1951 оны 11-р сарын 11-ний өдөр Бадарчийн Чинбат Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг  Олонбулаг гэдэг газар мэндэлсэн. Бие эрүүл, хүү. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Туулай жилтэй, хилэнцийн орд
(ихэр төрсөн)

11.11.11

Өнөөдөр аавын минь төрсөн өдөр. Тэр яг 60 настай байх байсан өнөөдөр. Содон өдрөөр нэгэн жарныг элээх байжээ та минь. Эгэлийн эгэл амьдрал, хайрын дээд хайр, ухааны дээж байсан даа та минь. Хүүхэд бүрийн ээжүүд хүүхэд бүрдээ сайхан даа гээд дуулдаг шиг л аав, ээж маань хэний ч хувьд тийм л байдаг. Хүн бүрийн аав, ээжүүд тэдэндээ бурхад. Бүр амьд бурхад. Яагаад гэвэл тэд л биднийг бусдаас илүү хайрласан болоод тэр байх. 
Одоо бол тэр минь тэнгэрт байдаг бурхан болсон. Аавдаа би хайртай. Санаж байна таныгаа. 

Таныхаа өлмийд сөхөрч, адис аван, яг 30 жилийн өмнөх тэр өдрийн, хүүтэй болсон тэр өдрийн тань баярыг сануулан, гунигийг хуваалцан суухдаа та минь баярласанд, ховорхон харж байсан нулимсыг тань ч бас тэнгэрийн энгээс бас мэдэрсэн гэдэгтээ итгэж, дүү минь тэнд юу бодож байсныг төсөөлөх гэж оролдсон.
Цэцгийг зайгүй үргэлжлүүлэн дэвссэн мэт тал дундуур зам татуулан давхиж очсон, бас одсон би. Дахиад л цэцгэн хээтэй зунаар, цалин цагаан цаснаар ч, бороотой намраар эсвэл хавар эртийн яргуйтай олон очно оо. 

2011-11-05

Санахуй...

Хүний амьдрал гэж нээрээ богинохон, амархан гэж...
Нэгдүгээр ангид орж аав, ээжээрээ хөтлүүлэн хичээлд явдаг байсан цаг саяхан мэт. 2-р цэцэрлэгийн хашаанд тоглож байхдаа гүүрээр гараад л сургуульдаа явж байгаа хүүхдүүдийг хараад (одоо ч нүдэнд минь харагдаж байна), хурдхан сургуульд орж тэдэн шиг явахсан гэсэн хүслээ биелүүлсэндээ бөөн баяр. Нас хүрээгүй хүүхдийг хасна, харьяалалгүй хүүхдийг харьяа сургууль руу нь явуулна гээд л үе үе хүмүүс ирж айлгадаг байж билээ нэгдүгээр ангид байхад. Заримдаа ч бараг ширээн доогуураа орох шахна. 
Уумаад минь А үсэг заасан багшийн шавь болсон тэр намар их л алс мэт. Бага боловсрол хүний амьдралд үнэхээр чухал шүү. Суурийг минь их сайн тавьж өгсөн Алтангэрэл багшдаа одоо болтол баярладаг юм.
Тэгж байтал Цагаан толгойн баяр болов оо. 1-р анги даасан багш нарын хувьд өмнө 3-р анги төгсгөсөн ангийнх нь сурагчид, бидний хувьд бол 4-р ангийн том ах эгч нар ирж ном болоод л... бид 35 үсэг болоод, хүүхэд бүр оногдсон үсэгтэй, ном болсон бол номынхоо нүүрийг зурсан цаасан малгай өмсөөд, тэр тухайгаа шүлэг хэлж, дуу дуулж аав, ээжүүддээ сурсан мэдсэнээ харуулдаг баяр. Одоо Үсэглэлийн баяр гээд хийдэг л гэсэн, очиж үнэхээр үзээгүй. 
Харин багш маань намайг “Унших бичиг”-ийн ном болгов оо. Ямар их баяртай байсан гээч. Филиппо, Хөхөөний үлгэр гээд л хамгийн хөөрхөн унших зүйлтэй ном нь байсан болоод тэр байх. Одоо санахад сансрын нисэгчийн хувцастай 2 хүүхдийн зурагтай, УНШИХ БИЧИГ 1-3 гэсэн хөх хавтастай ном байсансан. Филиппо өгүүллэгийг унших их дуртай байж билээ. Минутын уншлага хийлгэнэ тэр номноос. Болж өгвөл 100 гаргаж үг тоолуулах гээд л бид их хичээдэг байсансан. Ер нь намайг ном унших амтанд оруулсан ном бол энэ байсан гэхэд болно доо. 
Тэр өдөр миний малгайн зургийг харсан хүмүүс Хүүе, чи чинь номныхоо хавтсыг ураад наачихаа юу? гэж үнэхээр гайхаж, үнэнийг хэлэхэд нүд нь орой дээрээ гарах гэдэг л болцгоож байсныг тод санаж байна. Гэвч үгүй юм аа. Даадай маань үнэхээр гарын уртай хүн байж дээ. Сийлнэ, зурна, будна.  Байгууллагын самбар, чимэглэл, сийлбэртэй гэр, гэрийн тавилга, мод цоохорлох гээд хийхгүй зүйл үгүй. Түүний тэр уран гар номын хавтсыг малгайны цаасан дээр хүмүүсийг гайхширтал тэгж амилуулсан хэрэг. Одоогийнхоор бол өнгөт канон л гэсэн үг. Үнэхээр гайхамшигтай. Хадгалж үлдээгүй нь харамсалтай юм. Маргааш баяр болно  гэх орой нь нойтон будагтай малгайгаа аваад их л сэтгэл хангалуун байсансан. Ямар их сэтгэл ханамж авч хийдэг байсан бол? Төсөөлсөн чинь... хийж байгаа зүйлээ хараад л, бодоод л, өөр юу ч бодохгүй л хийдэг байсан байх даа.
Сүүлд миний мэдэхээс талийгаач буурал аавын хөргийг бас зурсан санагдаж байна. Бас л яг зурчихсан.
Одоо тэр гар алга аа. Цагийн аяс, хүний хорвоогийн эрхээр мөнх бусыг үзүүлээд...
Тэнгэрийн оронд амирлан жаргах болтугай. Уран гартайгаа үр хүүхэддээ эргэж ирэх болтугай.


Улаанбаатар, Ачтан эмнэлэгт

2011-10-22

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
2001 оны 10-р сарын 22-ны өдөр Мөнхбаатарын Эрдэмбилэг Улаанбаатар хотын 1-р төрөхөд  мэндэлсэн. Бие эрүүл, хүү. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Морь жилтэй, хилэнцийн орд

2011-10-14

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
1979 оны 10-р сарын 14-ний өдөр Намсрайн Бадамханд Говь-Алтай аймгийн Алтай хотод мэндэлсэн. Бие эрүүл, охин. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Хонь жилтэй, жинлүүрийн орд

2011-10-11

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
2009 оны 10-р сарын 11-ний өдөр Мөнхсүхийн Адьмөрөн Улаанбаатар хотын 1-р төрөхөд  мэндэлсэн. Бие эрүүл, хүү. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Үхэр жилтэй, жинлүүрийн орд

2011-09-24

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
1978 оны 9-р сарын 24-ны өдөр Чинбатын Долгоржав Говь-Алтай аймгийн Алтай хотын төрөх тасагт мэндэлсэн. Бие эрүүл, охин. Төрөх үед 3,7 кг жинтэй, ... см урттай байв. Морь жилтэй, жинлүүрийн орд

2011-09-18

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
1976 оны 9-р сарын 18-ны өдөр Даваагийн Пүрэвжаргал Говь-Алтай аймгийн Алтай хотын төрөх тасагт мэндэлсэн. Бие эрүүл, хүү. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Луу жилтэй, охины орд

2011-09-12

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
1981 оны 9-р сарын 12-ны өдөр Даваагийн Пүрэвдорж Говь-Алтай аймгийн Алтай хотод мэндэлсэн. Бие эрүүл, хүү. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Бич жилтэй, охины орд

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
1956 оны 9-р сарын 12-ны өдөр Бадарчийн Алтанцэцэг Говь-Алтай аймгийн Алтай хотод мэндэлсэн. Бие эрүүл, охин. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Бич жилтэй, охины орд

2011-09-05

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
1971 оны 9-р сарын 5-ны өдөр Цээсодномын Дүүрэнхундага, Баянхонгор аймгийн Бууцагаан суманд мэндэлсэн. Бие эрүүл, охин. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Нохой жилтэй, охины орд

2011-08-03

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
1998 оны 8-р сарын 3-ны өдөр Шижирбаатарын Хангарьд Говь-Алтай аймгийн Алтай хотод мэндэлсэн. Бие эрүүл, хүү. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. ... жилтэй, арслангийн орд

2011-08-01

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
1980 оны 8-р сарын 1-ний өдөр Чинбатын Хүдэрчулуун Говь-Алтай аймгийн Алтай хотод мэндэлсэн. Бие эрүүл, хүү. Төрөх үед 3,4 кг жинтэй, ... см урттай байв. Нохой жилтэй, арслангийн орд.
(Машины кабинд төрсөн)

2011-07-17

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
2006 оны 7-р сарын 17-ны өдөр Сайнсүрэнгийн Жавхлантөгс Улаанбаатар хотын Эх нялхсын эрүүл мэндийн төвд төрсөн. Бие эрүүл, хүү. Төрөх үед 2,3 кг жинтэй, 45 см урттай байв. Нохой жилтэй, ихрийн орд
(ихэр төрсөн)

2011-07-08

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
2006 оны 7-р сарын 8-ны өдөр Пүрэвжавын Төрбаясах Улаанбаатар хотын Эх нялхсын эрүүл мэндийн төвд мэндэлсэн. Бие эрүүл, хүү. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Нохой жилтэй, арслангийн орд

2011-06-18

Нутгаа санаж байна, би

Хүний биеийг олж унасан газар, орчлонгийн тэртээх зайд бойжсон миний мэлмийд анхлан тунарсан эх нутаг минь болохоор, анх таны гоо сайхан байгалиар орчлонг би төсөөлж, хүний амьдралын өнгө бүгдийг хэмжсэн болохоороо би энэ хол газраас өндөр байшин, өргөн дэлгэр соёл, цардмал зам, цагаан шугамууд, гэрлэн дохио биш аргал бууц, хашаа хороотой хөдөөний тэртээх буйдхан бас дулаахан оршил газраа үгүйлдэг юм байна. Сэржигнэсэн цэнхэр салхи нь тачирхан өвсний толгойг бөхөлзүүлж, хавар эртийн яргуй тэр талыг чимсэн, ангирын цуваа, ганганаантай зуныг далласан уудам дэлгэр нутаг минь...
Баян хангай дэлхий минь гэж сүүнийхээ дээжийг өргөсөн буурал ижий минь… гандуудуу болж өнгө нь хувирсан орос маягийн шляпан малгайндаа цэцэг хатгасаар хонины ээлжнээсээ буурал аавыгаа ирэхээр нь буурал аав цэцгээр өөрийгөө гоёж байгаа юм байх даа гэж тэрүүхэндээ л би дотроо шоолдог байж билээ. Байгаль дэлхийн баян сан, ариун онгоныг балчир гэлтгүй бидэндээ таниулах гэж хичээнгүйлэн эрэлхийлдэг байсан миний буурал аав.
Багадаа би баяр хурдан болоосой, буурал аав одон медалаа зүүхийг нь харахсан гэж хүлээдэг байж билээ. Өвөр дээр нь суугаад энэ ямар нь вэ? Аа тэгвэл энэ нь... гээд л нэрлүүлээд байдагсан. Урт гонзгой мөртлөө өнгө өнгийн хөндлөн зураастай медаль нь нь нүдэнд их тусна. Орос медаль ийм байдаг юм аа миний охин гээд буурал аав духан дээр минь үнсэж байж билээ.
Эрүүн дээрээ шөрөвгөр хэдэн уртдуу сахалтай... буурал аав та наад сахлаа хөдөлгө дөө гээд л, хөдлөхөөр нь инээгээд буурал аавынхаа өвөр дээр сууж байсан хоёр үеэлийн нэг нь одоо буурал аавтай минь хамтдаа байна. Өвөр дээр нь суух өвөөгүй, өөдөөс минь хараад инээдэг үеэл цөөрчихсөн байх юм. Аргын тооллын жил нэгтэй болохоор нь би ах гэхгүй чи л гэж дуудаж, чамтай таардаггүйгээрээ дуудуулж өссөн тэр хүүхэд нас, тэртээд одсон чамайгаа бас бусдыг үгүйлж байна, хачин ихээр санаж байна.

Үнэхээр дагаад нисчихмээр ангирын дуутай цэнхэрхэн хавар минь...

Буурал аав, ээжийн гэрийн хойморт Дорж бид 2 унтана, толгойн тушаа байрлах авдар дээр араажаваар “Таван эгшиг” гэдэг нэвтрүүлгийн оршил болж “... энгэрийн яргуй цасан дороос нүдлэхэд... наран наадаж цаг наашилна аа...” гээд л эмэгтэй хүн дуулах дуугаар бид 2 сэрэхэд буурал ээж цай самраад л галын өмнө сууж байдагсан. Хөөрүүлсэн сүүнээсээ өрөм загсаахаас өмнө гээд 2 аяганд ээдэм хийгээд жижиг шар ширээн дээрээ тавьчихсан байдаг бас. Хичээл нь хамгийн түрүүнд тарж, аймгийн төвөөс буурал аав, ээж хоёрт нэмэлт хүч болж ирсэн 2 баатар босоод ирэхэд буурал аав аль хэдийнээ хониндоо морио унаад явчихсан, буурал ээж гадуурх дотуурхийг эмхэлчихсэн, бид хоёрт зөвхөн ор хураах, аяга халбагаа угаах, гэр доторх ширдэг гудсаа гөвж цэвэрлэх, хашаа хорооны аргал хоргол түүх, ишиг хургаа хариулж харзнаж байх зэрэг ажил л үлдсэн байдаг байсан. Гэрээ баруун зүүнээр нь хувааж аваад цэвэрлэнэ, заримдаа хэрэлдэнэ... Чи муу цэвэрлэж байна, намайг хараач! Аймагт манайх гэрээ ингэж цэвэрлэдэг, манай ээж ингэвэл илүү сайн цэвэрхэн болдог гэсэн, танай ээж тэгж хэлээгүй юм уу чамд гээд л...
Нэг удаа лав л Дорж ханиадтай байсан юм, нээх хүнд биш, ганц хоёр цор цор л гэж байсан юм уг нь. Би аяга угаах ажлыг өөрөө санаачлагаараа хийнэ гэж аваад зөрүүд гөжүүд юм болохоороо Доржийн аягыг ганцааранг нь угаалгүй үлдээчихэж байгаан. Тэгсэн
Дорж: Чи яагаад миний аягыг угаахгүй байгаа юм бэ?
Би: Чи ханиадтай, бидэнд халдчихна!
Дорж: Би наад саванд чинь хамгийн сүүлд нь бүх аяганы дараа өөрөө угаачихаад тэгээд усыг нь шууд л асгачихъя л даа?
Би: Энэ савны хананд нь чиний микроб наалдчихвал бид нар яахийн?
(үнэн зөрүүд гүргэр гэж би нээрээ... үгүй л гэсэн бол үгүй гэсэн зарчимтай дайраад л байгаан) Тэгж хэлээд би аяга угаасан устай саваа зуухан дээрээс аваад хажуу ташаандаа наачихаж байгаан. Намайг дийлээгүй Дорж аягаа бариад гарч яваад хойд толгой дээр юм дурандаад сууж байсан буурал ээж дээр очоод “Энэ Мийгаа миний аягыг энэ саванд угаалгахгүй байна. Угаачихаад л усыг нь асгачихъя гэхээр үгүй гээд байна” гэж хов зөөхөд нь араас нь гарсан би “Чи энэ гар угаадаг шар заанаас ус балгаж байгаад л угаачихаач дээ” гэж хашгираад л... Доржийгоо би зовоодог байж дээ. Тэгсэн хэрнээ л хаа явсан газраа Дорж хааччихав гээд л... сонин хүүхэд байж дээ би.

Орой болохоор бүх ажлаа дууссан хойно буурал аав ээж 2 маань лаа бариад тэгээд бид хоёрт балын харандаа цаас өгөөд энийг зураадах гээд халбага, аяга, хутга, сэрээ өмнө маань тавьчихдаг байсансан, Дорж дандаа л надаас илүү гоё зурдаг. Энэ нь илүү юм гээч гээд л Дорж магтуулж, оройн хичээл дуусч орондоо орцгоогоод “Үлгэрийн цаг” болохоор хачин гоё гоё үлгэрүүд сонсоод “Маш сайн магадлан сураад Маргаашийн үлгэрээ сонсоорой” гэж нэг эмэгтэй нэвтрүүлэгч хэлснээр тухайн өдөр өндөрлөж, эргээд л өглөө “Таван эгшиг” нэвтрүүлгийн дуугаар сэрдэгсэн...
Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг ч болоосой

6/10/2011 11:23pm Alameda, USA

2011-05-29

WELCOME HOME!


Сайн байцгаана уу
Сайхан Монгол бүсгүйчүүд минь
Сааршгүй сэтгэлийн Хонгорхон бүлүүд минь
Сар жилийн уртад
Сайн муугийн мэндгүй ч
Санааны минь угт
Үргэлж хүүхдээрээ
Үе үесхэн инээдтэйгээ
Байж л байдаг шүү та нар минь 

Цаг хугацаа урсан, холын холд одох нь бүр илүү хурдасч байх шиг санагдах юм. Хэрхэн хурдлан давхиж байгааг нь харж тоолж суух завтай болоод тэр үү, эсхүл бүр анзаарах сөгөөгүй нэг л мэдэхэд урагшлан одсоныг нь мэдэрдэг болоод тэр үү? Юутай ч олон олон өдөр сарыг чимээгүй нам гүм л өнгөрөөж сууна. Та бүхнээсээ хүлцэл эрье. Гэхдээ гэм хийчихсэн мэт сэтгэл минь үе үе энэндээ өвддөг шүү. За яахав, эрүүл саруул тал талдаа байж байтал болох биз дээ гэдэг бодолд л найдаад гэх үү дээ... Хааяадаа бидний бага нас гэдэг тэр АЛТАН ЦАГ мөчүүдийг дурсаж, ганцаараа ч хамаагүй инээж, эсвэл нулимс дуслуулан байдаг энэ мэдрэмж хаа сайгүй, та нарт маань ч бас л байгаа даа гэж бодож сууна.

Өнөөдөр нэгэн сайхан аз жаргалтай хормуудын тухай дурдах гэсэн юм.

Энд ирснээс хойш аз жаргалыг дахиад амталсан шүү. Яаж гэж үү?
Дайдай ирээд... Жилийн өмнө, жилээс ч илүү хугацааны өмнө л дөө үнэндээ.
Бид 2 хамт яг 6 хоногийг өнгөрөөсөн. Гэхдээ яаж өнгөрөөсөнд л хамаг учир нь байгаа юм аа. Зүгээр л инээж өнгөрөөсөн юм. Багадаа яаж инээлддэг байснаа бид хааяа дурсах дуртай байдаг даа? Яг тэрэн шиг л өдрүүд ар араасаа цувраад яах ийхийн зуургүй харван одсон. Удаан хол байсан тэр инээд гэдэг чинь харин цаанаасаа л ундраад байсан шүү. Гайхалтай, гайхамшигтай аз жаргал.
Араас нь Мөөгий ирж 2 хоноод тэр хоёрын урагшлах дараагийн аянд үдэж өгөөд галт тэрэгний буудлаас ирэхдээ ганцаараа үлдэх ямар байдгийг анх удаагаа мэдэрсэнсэн. Ёстой ялаа нисэхэд сонсдом ганцаардал тэгэхэд өрөөнд маань эзэгнэнхэн байсан даа. Байнга л орхиод оддог ээжийгээ ганцаараа үлдэхдээ ямаршуу мэдрэмж авдагийг яс махандаа шингэтэл ойлгож билээ тэгэхэд. Ээж болохоороо ээжийгээ ойлгодог гэдэг тийм л утгатай үг байх даа. Би бол ганцааранг нь орхих аймшигтай гэдгийг л мэдэрсэн.

За тэгээд Дайдай минь гэртээ ирлээ. Олон удаа ээжийгээ орхихгүй байгаасай гэж хүсээд ГЭРТЭЭ ТАВТАЙ МОРИЛ! гэж хэлье дээ.
Ханиа, хайрт ээжийгээ, хонгор үрсээ баярлуулан сайхан амраарай! Хайртай шүү.

Гэртээ харихын жаргалыг удахгүй эдлээрэй гэж Мийгаадаа хүсье! Чамайг ямар их донсолж, дэнсэлж суугааг ойлгож байна аа. Яахав, удаан санахын жаргалыг амтлах өдөр хоног ойртож л байгааг санаарай. Үнсье! Хайртай шүү.

Жич: Захидлыг Дайдайг Монголд газардах үед бичээд бэлэн болгосон байсан ч миний интернэт нэлээн асуудалтай байгаа болохоор одоо л та нар луу нисэж байна. Дайдай ч одоо цагийн зөрүүнээс болоод нойрмог байж магад... хэхэ, Гоё юм аа, төсөөлсөн чинь. Одоо ч гэхдээ 7 хоночихлоо, нэлээн зүгширсэн байх аа. За тээр,  харж байна уу? Тэр хариад аль хэдийн 7 хоночихсон байна ш дээ... Үгүй мөн хурдан аа...   

Та нартаа бүгдэд нь хайртай шүү.

Хүндэтгэсэн
Док нь

2011-05-22

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
2001 оны 5-р сарын 22-ны өдөр Чинбаатарын Мягмарцэрэн Улаанбаатар хотын 1-р төрөхөд  төрсөн. Бие эрүүл, охин. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Могой жилтэй, үхрийн орд

2011-05-14

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
1983 оны 5-р сарын 14-ний өдөр Энхтүвшингийн Бямбасүрэн Говь-Алтай аймгийн Алтай хотодтөрсөн. Бие эрүүл, охин. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Нохой жилтэй, үхрийн орд

2011-04-03

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
1984 оны 4-р сарын 3-ны өдөр Энхтүвшингийн Түвшинжаргал Говь-Алтай аймгийн Алтай хотод мэндэлсэн. Бие эрүүл, хүү. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. ... жилтэй, ... орд

2011-03-18

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
1975 оны 3-р сарын 28-ны өдөр Даваагийн Пүрэвмаа Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн. Бие эрүүл, охин. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Туулай жилтэй, хонины орд