2010-12-09

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
1998 оны 12-р сарын 9-ны өдөр Пүрэвжавын Галбадрах Говь-Алтай аймгийн Алтай хотодмэндэлсэн. Бие эрүүл, хүү. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. ... жилтэй, нумын орд

2010-12-04

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
2006 оны 12-р сарын 4-ний өдөр Мөнхсүхийн Дөлгөөн-Агь Улаанбаатар хотын 1-р төрөхөд  мэндэлсэн. Бие эрүүл, хүү. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Нохой жилтэй, нумын орд

2010-02-05

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
1961 оны 2-р сарын 5-ний өдөр Бадарчийн Чинбаатар, Говь-Алтай аймгийн Алтай хотод мэндэлсэн. Бие эрүүл, хүү. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Хулгана жилтэй, бумбын орд

2009-05-28

Хүүхдийн баярын мэнд хүргье!


Сайн байцгаана уу? Намайг С.Жавхлантөгс гэдэг. Та бүхэндээ олон улсын хүүхдийн баярын мэнд хүргье!

Юуны өмнө өөрийгөө танилцуулая. Би 2007 оны 7-р сарын 17-нд төрсөн. 2,3 кг жинтэй, 45 см урттай байв. Би ихэр байсан боловч одоо ганцаараа байгаа. Миний ээж, аав ээжийнхээ талаас 2уулангаас нь ихрийн удамтай юм гэсэн. Тэгээд би ихэр төрсийн. Ер нь манайхан ихрийн удамтай шүү гэдгийг ирээдүйн уншигч нарт мэдүүлэх гээд энэ талаар бичлээ. Би Бадарчийн бага охин Лхагвасүрэнгийн том охин Бямбасүрэнгийн том хүү нь байна. :) Манай аавыг Сайнсүрэн, өвөөг Энхтүвшин гэдэг. Би одоо ирэх 7 сард 3 нас хүрнэ. Өдий болтол эмээ, өвөө, аав, ээж, 2 ахынхаа гар дээр хүмүүжлээ. Одоо ирэх намраас намайг цэцэрлэгт оруулна гэж аав ээж ярьж байхыг би сонссон. Тэгэхээр би цэцэрлэгийн сурагч болно, гоё доо.
Би олон дуу шүлэг мэднэ. Дуунаас гэвэл: Бороо, Тогоруу янзын хүүхэлдэй, Ээжийн чанасан цай. Шүлэг гэвэл: Унага, Болжмор.
Бас би цаг агаарын /цэнхэр залаа/ аян дээр бүжиглэх дуртай. Тэгээд гэрийнхэнийгээ бүгдийг нь цуглуулаад бүгдийг нь бүжиглүүлдэг юм. Тэгвэл их гоё ш дээ. Бүгдээрээ бүжиглээл :)

Нээрээ намайг төрсөн жил манайхны маш олон хүүхэд төрсөн гэсэн. Хамгийн том нь Гүнбат ах, дараагийх нь Төрбаясах ах, тэгээд би, дараа нь Дөлгөөн-Агь, Хан-Эрдэнэ. Гэхдээ Ханка, Дөлгөөн 2н хэн нь эхэлж төрснийг ээж санадаггүй ээ. Бүгдээрээ нохой жилтэй, бүгдээрээ эрэгтэй хэхэ. Би яг дунд нь төрсөн байгааз.
Бас нэг чухал юм мартах шахлаа. Миний ник нэрийг Бабу гэдэг юм. Өвөө анх бамбруушин хүү гэдэг байгаад бамбуушин хүү болоод тэр нь бабуушин хүү болсон гэсэн. Тэгээд бүүр сүүлдээ Бабу болсон. Ээж заримдаа намайг янз бүрээр дууднөө. Бамбу, Бумбгар, Бумбу, Бумбууш гээл амандаа орсноор дууддыш дээ.
За би дараа та нарт сурсан мэдснээ зөндөө бичиж оруулнаа. Түр баяртай.

2009-05-22

Сайн байцгаана уу? Манайхаан.


Сайн байцгаана уу? Манайхаан.

Өөр өөрсдийнхөө зам жимээр завгүйхэн гүйлдээд энд цуглаж уулзацгаахгүй л байнаа даа тиймээ.
Мийгаа нь шалгалтуудаа өгөөд одоо амралт эхэлчихсэн байна. Одоо хэдүүлээ нийлээд Гагнаас даа жаал юм нэмцгээе.

2009-03-08

Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье!

Сайн байцгаана уу МАНАЙХААН!

Та бүхэндээ энэ сайхан тэмдэглэлт өдрийн баярын мэндийг Сан Франсиско хотоос Болдоо Мина 2 хургэж байна.

Гишгэсэн газраасаа цэцэг ургуулсан
Гэгээн оюунаараа орчлонг гийгүүлсэн
Хан хорвоогийн нар нь болсон
Хацар гоо бүсгүйчүүддээ
Саруул орчлонг бүүвэйн дуугаараа уярааж
Сэтгэл булаам инээмсэглэлээрээ чимж яваарай гэж ерөөе!

2009-03-05

Б.Чинбат

1951 оны 11 сарын 11-ний өдөр ард Бадарчийн ууган хүү болон мэндэлсэн. Туулай жилтэй. 1959 онд аймгийн төвийн 8 жилийн сургуульд элсч анхны 7-р ангийн төгсөгчдийн нэг болсон тэрээр 7-р ангиа төгсөөд тэр үеийн ЗСБНХУ-ын Фрунзе хотод сантехникийн техникумд элсч, 1971 онд төгсч ирсэн. Нэг жил мэргэжлээрээ ажиллаад 1972 онд цэргийн албанд мордож, 105-р ангид 3 жилийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Худалдаа бэлтгэлийн трестийн даргын жолоочоор ажиллаж байгаад 1975 онд Х.Янжмаатай гэр бүл болсон байна. 1978 онд охин Ч.Долгоржав, 1980 онд хүү Ч.Хүдэрчулуун төрсөн. 
1980-аад оноос Авто тээврийн 7-р баазад жолооч болсон. Газ-53 машин барьж сумдад шуудан хүргэдэг ажлыг тасралтгүй ... жил хийгээд 1989 онд хүн тээврийн автобусны жолооч болсон байна. 10 гаруй жил шуудан хүргэлт, сумдын болон хот хоорондын зорчигч тээврийн ажлыг гүйцэтгэж ирсэн. 
2000 оны 2-р сарын 9нд 49 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна.