2009-02-01

Баярын мэнд хүргэе!

Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяажээ.
Сухомлинский.Н.И

Манайхан нээрээ бараг БАГШ гэдэг овог авсан ч болохоор хүмүүс шүү. Өнөөдөр сарын эхний өдөр багш нарын баяр тохиож байх юм. Би лав багш болоод 10 жил болчихож.
Ааяа, Адиа, Баабаа, Пүүжээ, Уумаа, Энхээ ах, Аниа, Сүрэн, Би... болсон уу? Одоо Тийс нэмэгдэх нь ээ???
Багшийн ажил буянтай сайхан ажил шүү гэж Ааяа дандаа хэлдэг юм. Би санал нийлдэг. Сайхан ажил.
За тэгээд энэ олон багш нартаа баярын мэнд хүргэж улам олон сайхан шавь нартай болоорой гэж хүсье!

1 comment:

  1. Юуны түрүүнд та нартаа баяр хүргэе! Манайхан ч нээрээ л бараг бүгдээрээ багш шүү. Би ч гэсэн багш больё гэж бодож байгаа шдээ. Зах зээлд орсны дараа манайхан нэг бөөгнөрөөд хувийн сургууль байгуулахад дутах мэргэжлийн багш алга гэж ярьж байсан нь санаанд орж байна.

    ReplyDelete