2009-02-22

Ш.Дуламжав

Манай буурал ээж Шарав овогтой Дуламжав үхэр жилтэй. Ах Ш.Насанцогт, дүү Ш.Төмөр нарын хамт ард Шаравын гэрт мэндэлсэн. Аав нь багад нь ертөнцийн мөнх бусыг үзүүлснээр ээж Баянгийн хамт одоогийн Говь-Алтай аймгийн төвөөс урагш Дөтийн даваа, түүнээс зүүн, баруун тийш Хантайширын нурууг дамнан амьдардаг байсан. Нагац ах нар нь Арын хүрээнд шавилан суудаг лам нар байгаад баригдаж хилсээр ял тулгагдан хэлмэгдсэн.
Д.Бадарчтай айл өрх тусгаарлан амьдарч байгаад 2002 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.

Үргэлжлэл бий

5 comments:

  1. Tumur ah buural eejiin duu bhaa, duu gej yaridag bsan sanagdaj bna, Yer ni l minii sanaj bga zuv bh gej bodogdoj bna.

    ReplyDelete
  2. Тэгэлгүй яахав, дүү нь. Даанч нэг сонин харагдаад байсан юм.. За за, засна аа.
    Дахиж ийм хэлээр сэтгэгдэл хүлээж авахгүй шүү!!! :-)

    ReplyDelete
  3. Буурал ээж Жонгийн Мод гэдэг газар төрсөн тээ? Тэрийг оруулбал зүгээр байхаа

    ReplyDelete
  4. За яг тэр Жонгийн модыг хайгаад бодоод олохгүй байсан юм. Юу билээ гээд... Ашгүй, баярлалаа. Би тэнд 1 удаа очиж үзэж байсан. Ээжийн ажлынхантай зугаалгаар яваад... Аав бас явсан санагддаг юм. Гэхдээ жаахан байсан болохоор үнэхээр сайн санадаггүй. Тэгэхэд анх удаа тэр Сибирь удвал нэртэй гайхамшигтай цэцгийг тэнд анх харж байснаа л санадаг юм даа...
    За, засна аа, баярлалаа.

    ReplyDelete
  5. Би юу ч мэддэггүй байжээ..........

    ReplyDelete